Yutong Heavy Industries

YUTONG групп нь анх 1963 онд Автобусны үйлдвэр засварын газраа байгуулж өдгөө дэлхийн (Ази, Өмнөд америк, Европ, африк...) 100 гаруй улсад цахилгаан болон энгийн нийтийн тээврийн Автобус, 40 гаруй улсад тусгай зориулалтын ачааны машин, гүний өрөмдлөг, кран, уул уурхайн хүнд машин механизм зэргийг үйлдвэрлэн экспортолдог БНХАУ - ын ТОП 50 компаний нэг юм.

Цэргийн машин механизм

Цэргийн машин механизм

БНХАУ –ын цэргийн аврах ангийн машин механизмын гол ханган нийлүүлэгч нь бөгөөд одоог хүртэл бүх Хятад улсын хэмжээнд Rank #1 хэвээр ба 1970 оноос хойш YUTONG компани Хятадын армийн машин механизмын инженерчлэл дээр байнга хамтран ажиллаж ирсэн ба 2014 онд цэргийн томоохон төлөөллүүд өөрсдийн биеэр YUTONG HI – үйлдвэртээ цаашдаа хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.

Тусгай зориулалтын хүнд машин механизм

Тусгай зориулалтын хүнд машин механизм

Сүүлийн үеийн шинээр эрэлт хэрэгцээнд шинээр нэмэгдэж буй ЭКО шатахуунд хэмнэлттэй, цаг хугацаа хэмнэсэн, ажлын бүтээмж өндөр төрөл бүрийн машин механизмын мөн үйлдвэрлээд байгаа. Томоохон хотуудын ногоон байгууламж, хот тохижилтын ажлын машин механизмууд үйлдвэрлэдэг байна.

Уул уурхайн хүнд машин механизм

YUTONG HI – н уул уурхайн хүнд машин механизмын үйлдвэр нь

  • Даацын самосвал
  • Хүн даацын самосвал
  • Уурхайн гүний өрөмдлөгийн машин
  • Түрэгч бульдозар
  • Уурхайн усалгааны машин

зэрэг төрлөөр үйлвэрлэдэг байна. 2015 оноос бүтээгдэхүүндээ сайжруулалт хийж бульдозарын моторын хүчийн 500hp, хүнд даацын самосвалын даацыг 100 тонн хүртэл нэмэгдүүлсэн.

Уул уурхайн хүнд машин механизм

2010 оны бүх Хятадын ТОП 50 уул уурхайн хүнд машин механизмын төрөлд YT serie -н өөрөө буулгагч машины төрөлд шилдгээр хүнд даацын самосвал нь шалгарсан байна.

Мөн 2013 оны 3 сарын 7 нд Хятадын уул уурхайн түүхэн анх удаа нэг дор 300 ширхэг самосвал борлуулах ТОМ гэрээг амжилттай хийсэн байгууллага болж байсан.

Мөн Хятадын томоохон уул уурхайн олборлолт хийдэг. Азийн хамгийн том нүүрс олборлогч Xiejuivan, Хятадын хамгийн тон Алтны уурхайн төсөл Zijinxian, нүүрсний баялаг ихтэй Shanshi аймаг, өргөн уудам газар нутагтай Шинжан зэрэг газрууд, Олон улсад Орос, Вьетнам, Малайз, Мянмар, Тайланд, Нигерь, Шриланка, Саудын Араб зэрэг орнуудад амжилттай дээрх хүнд

даацын өөрөө буулгагч болон тусгай зориулалтын машинуудыг амжилттай борлуулаад байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн 50 гаран орнуудтай гадаад худалдааны чиглэлээр хамтран ажиллах нээлттэй бодлого явуулж эхлээд байна.

"Yutong" брэндийн өөрөө буулгагч

Хүсэлт илгээх