Манай Темсо ХХК нь 2019 оны 4-р сарын 25 ны өдөр "Овоот Толгой Ресурсес" ХХК нийн

Манай Темсо ХХК нь 2019 оны 4-р сарын 25 ны өдөр

Манай Темсо ХХК нь 2019 оны 4-р сарын 25 ны өдөр "Овоот Толгой Ресурсес" ХХК -нийн захиалга Yutong YTK89A загварын 60 тонны даац бүхий өөрөө буулгагч самосвалыг хүлээлгэн өглөө. Уг өдөрлөгт Yutong Heavy Industries компанийн худалдааны баг, засвар үйлчилгээ хариуцсан инженерүүд нь ирж биечлэн оролцлоо.

Уг өөрөө буулгагч машин нь зөвхөн уурхайн хүнд нөхцөлд зориулан бүтэн гагнасан арам, жолоочийг хамгаалах хагас тонн хүртлэх жинг тэсвэрлэх рак бүхий кабин, харагдах өнцгийг улам сайжруулсан гүдгэр нүүрний шил, хурд удаашруулагч буюу retarder, хойд дугуйн тормосноос үүдэх халалтыг хөргөгч усны систем зэрэг тоноглол болон маш олон давуу талын үзүүлэлттэй байна.

Мөн манай компани нь уг өөрөө буулгагч машинд Тесhking брендийн өндөр чанарын дугуйг шууд үйлдвэрээс нь угсран нийлүүлдэг нь манай компаний бас нэг давуу тал юм. Уг 14,00R25 размерын дугуйг зөвхөн энэ сар маш хямд үнээр манай компани нь өмнөговь аймагт борлуулж байгааг дуулгахад таатай байна.

Мөн уг компанид бүтэн жилийн хэрэгцээ бүхий сэлбэгийг бид ханган нийлүүлсэн байгаа.

Манай "Темсо"ХХК нь  Yutong YTK89A  2019 оны шинэхэн загварын өөрөө буулгагч самосвал машинаас гадна уул уурхай хүнд машин механизмыг хянах Голландын алдарт Orlaco брэндийн аюулгүй ажиллагааны хяналтын цогц систем /өдөр шөнийн өндөр нягтралтай камер, бүсийн хяналт бүхий радар, мониторингийн программ гэх мэт/, ОХУ-ын бүх төрлийн уул уурхай хүнд машин механизмд таарах хямд үнэ, өндөр чанар бүхий агаар шүүгч, тосны шүүр, БНХАУ-ын №1 дугуй үйлдвэрлэгч Techking брэндийн хүнд даацын дугуй зэргийг хамтрагч, харилцагч байгууллагууддаа санал болгож байна.

Овоот Толгой Ресурсес ХХК нийн хамт олондоо цаашдын хамтын ажиллагаа нь бат бөх, ажил бизнесийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.