card

Манай компанийн албан ёсны дистрибьютор эрхтэйгээр борлуулж буй YUTONG YTK89A загварын 60 тонны даац бүхий өөрөө буулгагч самосвалууд маань Өмнөговь аймгийн Бага Таван толгойн орон нутгийн уурхайд ажиллаж эхэллээ.

Энэхүү Самосвалд бид Techking брендийн 14.00R25 размерийн маш сайн чанартай дугуйг үйлдвэрээс нь шууд угсран нийлүүлж байгаа. Сар бүр бид уг самосвал болон даацын дугуйндаа чанарын мониторинг хийж мэдээлэл бэлтгэж байхаар төлөвлөж байна.

 

Yutong YTK89a өөрөө буулгагчийн 1 жилийн хугацаандахь ажлын бүтээмж, эвдрэл, сервис үйлчилгээний тухай ...

Орон нутгийн Бага Таван толгойн уурхайн ордод ажилсан өөрөө буулгагчуудын бүтээл, засвар үйлчилгээ, сайжруулалт

2020 оны 4-р сарын 23 ны өдөр

 

Өнгөрсөн он буюу 2019 оны 4-р сараас эхлэн бид анхны борлуулалт хийсэн 10ш Yutong өөрөө буулгагч дээр бүтэн жилийн хугацаанд Өмнөговь аймгийн Бага Таван толгойн орон нутгийн уурхайд уг техникууд дээр ажиллалт, сервис үйлчилгээ, сайжруулалтын ажил хийсэн юм.

Мониторингийн явцад засан сайжруулалт, машин техникүүдийн давуу тал, бүтээмж, адил төстэй ижил техникүүдийн эвдрэл гэмтэлтэй зэргийг байнга хянан ажиллаж байлаа. 

Ингээд онцлох үзүүлэлтүүдтэй танилцацгаая.



 

АЖЛЫН БҮТЭЭМЖ

  • Тухайн хөрс хуулалтын ажилд 1 өөрөө буулгагч өдөрт 20- 22 рейс хийж
  • 1 удаагийн рейсд 23-25 м.куб уулын цул шороо ачсан. Энэ нь ижил төрлийн бусад өөрөө буулгагчдаас 2-4 м.куб шороо илүү ачиж байсан байна.
  • Тэвшний өргөх хурд 25 сек
  • Тэвшний буулгах хурд 22 сек
  • Дээд хурд 47км/цаг

СЕРВИС ҮЙЛЧИЛГЭЭ

  • Манай засвар, сервисийн ОХУ, БНХАУ, Монгол улсын хамтарсан баг 24 цагаар баталгаат 1 жилийн хугацаанд хамтран ажиллаж байлаа.
  • Өөрөө буулгагч, техникийн бэлэн байдлыг хангах, эвдрэл гэмтлийг бууруулах, ашиглалтын хугацааг уртасгах, хөдөлгүүр, хурдны хайрцаг, захын дамжуулагч болон хүч дамжуулах анги өөр бусад гол эд ангиудыг  Yuntong -н экспертүүдтэй хамтран стандартын дагуу эд ангийг засварын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн.


 

Сайжруулалт

Түгээмэл гарсан эвдрэлд :

  • Урд тэнхлэгийн хүчитгэсэн давхар нумны гулгаа,
  • Муфта, пирда диск
  • Урд  давхар хүчитгэсэн нумны холбогч боолт тасрах зэрэг эвдрэлүүдийг Yutong-ийн экспертэд тайлагнаж сайжруулалт хийх тал дээр зөвшилцсөн.
  • Мөн түлшний банкны хамгаалалт
  • Тэвшний чулуу зайлуулагчийг илүү том байлгахаар тохиролцсон
  • 2020 оны загварыг CUMMINS болон Weichai хөдөлгүүрийн сонголттой болгохоор Yutong HI - компанитай тохиролцов.

YTK 89a Dump Truck 60 ton 2020 оны загварт

Үндсэн үзүүлэлтүүд

  • Өөрөө буулгагчийн өөрийн жин : 29,000 кг
  • Даац : 60,000 кг
  • Хөдөлгүүр : 2 сонголттой /Cummins, Weichai Нэмэлтээр
  • Тэвшний чулуу зайлуулагч
  • Тэвшний ёроолын зузаан 16 мм
  • Түлшний банкны төмөр хамгаалалт
  • Хажуугийн дугуй гэрэлтүүлэх лед гэрэл тоноглол
  • Кабины дээр, доор нэмэлт лед гэрлүүд
  • Жолоочийн бүхээгийг хагас тонн хүртлэх даралтыг эсэргүүцэх арам суурьлуулсан
  • Гүдгэр нүүрний шил, үзэгдэх орчин сайжирсан


Видео

 

Зургууд

Хүсэлт илгээх