Үндсэн танилцуулга

“Овоот Толгой Ресурсес” ХХК

“Овоот Толгой Ресурсес” ХХК нь уул  сардаа 700.000 – 1.000.000 м3  ажил гүйцэтгэх хүчин чадал бүхий ажлын бүтээмж өндөр шинэ тоног төхөөрөмж, автомашин механизмуудаар бүрэн хангагдсан, шилдэг гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлж өргөжин тэлж  буй үндэсний оператор компани бөгөөд уул уурхайн салбартаа дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна :

-       Гэрээт олборлолт

-       Хөрс хуулалт

-       Уурхайн өргөтгөл, зураг төсөл

-       Анхан шатны барилгын зураг, төлөвлөгөөe

-       Дэд бүтцийн барилгын зураг, төлөвлөгөө

Манай компани мэргэжлийн өндөр ур чадвартай, салбартаа олон жилийн ажлын туршлагатай боловсон хүчинтэйгээр ажиллаж байна. 

Эрхэм зорилго

Хариуцлагатай  уул уурхайг хөгжүүлэх нийгмийн хөгжлийн чиг хандлагыг баримтлан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэсэн найдвартай тогтвортой ажлын байрыг шинээр бий болгох уул уурхайн салбартаа үндэсний шилдэг ажил олгогч оператор компани байх болно.

ХАБЭА-н бодлого

Монгол Улсын хууль, стандартын шаардлагад нийцүүлэн хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал, эрсдлийн удирдлага, гүйцэтгэлийг байнга сайжруулж, “Аюулгүй зөв ажиллах” зан үйлийг ажилтан бүрт тасралтгүй төлөвшүүлэн, аюулгүй байдлыг хангаагүй ажлыг гүйцэтгэхгүй байх эрхийг ажилтанд эдлүүлж, аюултай тохиолдлыг мэдээлэх үед ул буруутгах, урамшуулах зарчмыг баримтлан, үйл ажиллагааны хяналтыг тогтмол хэрэгжүүлэн “Аюулгүй үйлдвэрлэл үйлчилгээ”-г эрхэлнэ.

Хүний нөөцийн бодлого 

Хүний нөөц бол компанийн бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг юм.

Бид хүний нөөцийн бодлогоороо “Хүн нэг бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн арга технологитой хослуулан бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгох”-ыг ажилтны үндсэн үүрэгт ажлын хажуугаар  тасралтгүй сурах, мэдлэг  ур чадварыг эзэмших таатай нөхцөлийг олгох замаар тэдний өсч хөгжих эрмэлзлийг дэмжих болно.

Хамтын ажиллагаа

Дотоодын болон гадаадын уул уурхайн компаниудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. 

Манай компани нь “Юнайтед БелАз Машинери” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Баялаг Энержи Ресурс” ХХК зэрэг уул уурхайн олон компаниудтай хамтран үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

 “Овоот Толгой Ресурсес” ХХК нь Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын нутагт байрлах уурхайд 110-130 тонны даацтай “БелАз-75135” маркийн хүнд даацын өөрөө буулгагч автомашинаар нүүрсний олборлолт, хөрс хуулалтын үйл ажиллагаа эрхэлж байна.

Мөн Техно Перспектив ХХК-тай хөрс хуулалт, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрдэнийн босго нүүрсний уурхайд олборлолтын ажил гүйцэтгэх уулзалт, гэрээ хэлцэл байгуулах, 2 талууд гэрээг хянах ажил хийгдэж байна.

Хамтын ажиллагаа

"Темсо" ХХК нь Mongolia Mining 2019 үзэсгэлэнд маш амжилттай оролцож  Уул уурхайн үндэсний олборлогч"Овоо толгой" ХХК-д "Yutong” брэндийн 60 тонны даацтай YTK89A  загварын 10 ширхэг хүнд даацын өөрөө буулгагч машин худалдах гэрээ байгуулсан

Манай Темсо ХХК нь 2019 оны 4-р сарын 25 ны өдөр "Овоот Толгой Ресурсес" ХХК -нийн захиалга Yutong YTK89A загварын 60 тонны даац бүхий өөрөө буулгагч самосвалыг хүлээлгэн өглөө. Уг өдөрлөгт Yutong Heavy Industries компанийн худалдааны баг, засвар үйлчилгээ хариуцсан инженерүүд нь ирж биечлэн оролцлоо.

Уг өөрөө буулгагч машин нь зөвхөн уурхайн хүнд нөхцөлд зориулан бүтэн гагнасан арам, жолоочийг хамгаалах хагас тонн хүртлэх жинг тэсвэрлэх рак бүхий кабин, харагдах өнцгийг улам сайжруулсан гүдгэр нүүрний шил, хурд удаашруулагч буюу retarder, хойд дугуйн тормосноос үүдэх халалтыг хөргөгч усны систем зэрэг тоноглол болон маш олон давуу талын үзүүлэлттэй байна.

Мөн манай компани нь уг өөрөө буулгагч машинд Тесhking брендийн өндөр чанарын дугуйг шууд үйлдвэрээс нь угсран нийлүүлдэг нь манай компаний бас нэг давуу тал юм. Уг 14,00R25 размерын дугуйг зөвхөн энэ сар маш хямд үнээр манай компани нь өмнөговь аймагт борлуулж байгааг дуулгахад таатай байна.

Мөн уг компанид бүтэн жилийн хэрэгцээ бүхий сэлбэгийг бид ханган нийлүүлсэн байгаа.

Манай "Темсо"ХХК нь  Yutong YTK89A  2019 оны шинэхэн загварын өөрөө буулгагч самосвал машинаас гадна уул уурхай хүнд машин механизмыг хянах Голландын алдарт Orlaco брэндийн аюулгүй ажиллагааны хяналтын цогц систем /өдөр шөнийн өндөр нягтралтай камер, бүсийн хяналт бүхий радар, мониторингийн программ гэх мэт/, ОХУ-ын бүх төрлийн уул уурхай хүнд машин механизмд таарах хямд үнэ, өндөр чанар бүхий агаар шүүгч, тосны шүүр, БНХАУ-ын №1 дугуй үйлдвэрлэгч Techking брэндийн хүнд даацын дугуй зэргийг хамтрагч, харилцагч байгууллагууддаа санал болгож байна.

Овоот Толгой Ресурсес ХХК нийн хамт олондоо цаашдын хамтын ажиллагаа нь бат бөх, ажил бизнесийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Мэдээ, мэдээлэл

Блокын гарчиг / html

Хүсэлт илгээх